Байт харвааны улсын аваргууд тодорлоо

2013 оны улсын аварга шалгаруулах байт харвааны тэмцээн наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд явагдлаа. Тус тэмцээнд 11 байгууллагын 77 тамирчин рекурв, компаунд төрлөөр өрсөлдлөө. Тус тэмцээнээс олон улсын хэмжээний мастер гурав шинээр төрөн гарлаа. Байгууллагын дүнгээр Т.Цогтбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо тэргүүлсэн бол Б.Ганзориг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Б.Золбоо дасгалжуулагчтай “Добу…

Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Ц.Бадамхатаны нэрэмжит тэмцээн

Уулын спортын ОУХМ, Спортын Гавьяат багш Р.Зориг 1960 онд МБТСЭ-ийн ТЗ-ийн Спорт хариуцсан орлогч даргаар ажиллаж байхдаа БНХАУ-д байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж байгаад нутаг буцаж явсан Чехословакийн мэргэжилтэн Шимек Антонинтой уулзаж өөрийн оронд байт харвааны спортыг хөгжүүлэх талаар санал тавьсан байна. Тэр үед АУДэС-ийн оюутан асан Б.Цэрэн чех хэл мэддэг байсан бөгөөд түүгээр хэлмэрчлүүлэн Шимек…