Байт харваан “Хангарьдын цом” нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

Монгол улсын анхны Дэлхийн аварга Д.Дэмбэрэл агсаны нэрэмжит “Хангарьдын цом” Байт харваан нээлттэй тэмцээн Эрдэнэт хотноо хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа юм. Тэмцээн Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны заагаар хувь буюу ганцаарчилсан, холимог баг, багийн төрлөөр явагдлаа. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр аваргаа шалгарууллаа. Энэ тэмцээнд…