Байт харваан шигшээ баг IV байрт орлоо

Өнөөдөр 14:00 цагт манай тамирчид Азийн наадмын байт харвааны холимог багийн төрөлд хүрлийн төлөө БНХАУ-ын багийн тамирчидтай хүч үзэж, 6:2 харьцаагаар хожигдлоо. Эхний үед Хятадын баг 36:32-оор ялж, хоёр дахь сэтэд манай баг тамирчид 36:35-аар илүүрхсэн. Гэвч гурав болон дөрөвдүгээр сэтэд 37:34, 37:34-өөр хожигдож, медалиас мултарсан юм. Энэ төрөлд Японы шигшээ баг Хойд Солонгосыг 6:0-ээр ялж, аваргалсан юм.…