МБХХ-ны Удирдах Зөвлөл байт харвааны тэмцээн уралдааны санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холбооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай  олон  асуудлыг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэсээр ирсэн. Тухайлбал,

Жил бүр зохион байгуулагддаг дотоодын тэмцээн уралдаан тогтмол болгох, Үндэсний шигшээ багийн хэрэглэл материалыг шинэчлэх зорилгоор олон олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн.

Мөн түүнчлэн байт харвааны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медальд тодорхойлж шагнуулсан зэрэг олон ажилд гар бие, хөрөнгө хүчээ харамгүй зориулсаар ирсэн.

Манай спортын нэр хүнд өсч, энэ спортоор хичээллэгсэд, сонирхогчдын тоо нэмэгдэж, тамирчдын гаргаж буй амжилт жилээс жилд өсөж байгаа нь УЗ-ийн гишүүдийн маань  сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн юм.

 

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment