Өнөөдөр 14:00 цагт манай тамирчид Азийн наадмын байт харвааны холимог багийн төрөлд хүрлийн төлөө БНХАУ-ын багийн тамирчидтай хүч үзэж, 6:2 харьцаагаар хожигдлоо.

Эхний үед Хятадын баг 36:32-оор ялж, хоёр дахь сэтэд манай баг тамирчид 36:35-аар илүүрхсэн. Гэвч гурав болон дөрөвдүгээр сэтэд 37:34, 37:34-өөр хожигдож, медалиас мултарсан юм.

Энэ төрөлд Японы шигшээ баг Хойд Солонгосыг 6:0-ээр ялж, аваргалсан юм.

Мөн өнөөдөр өглөө манай улсын эрэгтэй харваачид Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн нар тус төрлийн эрэгтэй багийн хүрэл медалийн өрсөлдөөнд БНХАУ-ын багтай харваа хийж, 0:6 харьцаагаар хожигдол хүлээгээд байна. Энэ төрлийн алтан медалийг Тайваний баг БНСУ-ыг 5:3-ийн харьцаагаар ялж хүртсэн бол мөнгөн медалийг БНСУ, хүрэл медалийг БНХАУ тус тус хүртлээ.

Манай байт харваачид медалиас мултарсан ч энэ удаагийн Азийн тоглолтонд түүхэн амжилт гаргаж, финаль шат хүртэл өрсөлдөж чадлаа. Ийнхүү Азийн наадамд оролцсон манай байт харваачдын тэмцээн өндөрлөлөө.

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment