Байт харвааны тамирчид 2019 онд олимпийн эрх олгох хоёр тэмцээнд оролцох юм. Харваачид маань Тайландын Азийн цом, Японы цомын тэмцээний өмнө буюу ирэх оны хоёр, есдүгээр сард Япон улсын байт харвааны тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

“Токио-2020” олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монголын байт харвааны холбоо Япон улсын Оказаки хоттой хамтран ажиллах санамж бичигт энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан билээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд Монголын байт харваачид Оказаки хотод хамтарсан бэлтгэл хийх бөгөөд Японы цомын тэмцээнд оролцох юм.

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан тус холбооны Япон дахь төлөөлөгч М.Китатава санг хүлээн авч, дээрх асуудлаар ярилцжээ.

Уулзалтын үеээр П.Цагаан аливаа тэмцээнд амжилттай оролцоход тухайн газар оронд нь бэлтгэл сургуулилт хийхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment