2013 оны улсын аварга шалгаруулах байт харвааны тэмцээн наймдугаар сарын 14-18-ны өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд явагдлаа.

Тус тэмцээнд 11 байгууллагын 77 тамирчин рекурв, компаунд төрлөөр өрсөлдлөө. Тус тэмцээнээс олон улсын хэмжээний мастер гурав шинээр төрөн гарлаа. Байгууллагын дүнгээр Т.Цогтбаяр дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо тэргүүлсэн бол Б.Ганзориг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Б.Золбоо дасгалжуулагчтай “Добу мэргэн” клубууд шалгарсан байна.

Ингээд тэмцээний дүнг танилцуулбал:

Рекурв төрөл.

Хувийн харваанд:

Эрэгтэй

  1. Б.Адьяасүрэн /“Хангарьд”/
  2. Ж.Гантөгс НӨ
  3. Г.Ган-Эрдэнэ /“Добу мэргэн” клуб/

Эмэгтэй

  1. Б.Урантунгалаг /Хангарьд/
  2. Д.Мирослава /Алдар/
  3. А.Энхтуяа /Хангарьд/


Багийн харваанд:

Эрэгтэй

  1. “Добу мэргэн” клуб
  2. “Алдар 1” спорт хороо
  3. “Хангарьд” спорт хороо


Эмэгтэй

  1. “Хангарьд-1“
  2. “Алдар” спорт хороо
  3. “Добу мэргэн” клуб


Холимог

  1. “Алдар” спорт хороо
  2. “Хангарьд” спорт хороо
  3. “Добу мэргэн” клуб

Компаунд төрөл.

Хувийн харваанд

  1. Жамьянгомбо /”Добу мэргэн”/
  2. Л.Мөнхөө /”Добу мэргэн”/
  3. Ж.Тулга /”Добу мэргэн”/


Байгууллагын дүн

  1. “Хангарьд” спорт хороо /Дасгалжуулагч Т.Цогтбаяр/
  2. “Алдар” спорт хороо /Дасгалжуулагч Б.Ганзориг/
  3. “Добу мэргэн” клуб /Дасгалжуулагч Б.Золбоо/

Тус тэмцээнээс олон улсын хэмжээний мастер гурав шинээр төрөн гарлаа. ОУХМ-ын нормыг “Алдар” спорт хорооны тамирчин Дагбаева Мирослава 1284 оноогоор хангасан байна.

Спортын мастер

Г.Мягмардорж 1207 оноо /НӨ/
Ж.Дагийжанчив 1194 оноо /Добу мэргэн/
Д.Бум-Эрдэнэ 1187 /”Алдар” спорт хороо/

Спортын дэд мастер

Ч.Оюунтунгалаг 1140 оноо /”Хангарьд” клуб/
Б.Бат-Оюун 1139 оноо /НӨ/
С.Мөнх-Эрдэнэ 1097 оноо /Орхон/ нар цол зэргийн нормыг тус тус биелүүллээ гэж Монголын байт харвааны холбооноос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment