Монголын байт харвааны Холбооны ээлжит хурал өчигдөр буюу 10-р сарын 11 өдөр боллоо. Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.

Хамгийн эхний сэдэв бол Байт харвааны өвөл зунгүй ашиглалттай байх битүү ордон барих ажил юм. Удирдах зөвлөл энэ талаар ярилцаж, ойрын 36 сарын дотор МБХХ-ны иж бүрэн мэргэжлийн өндөр шалгуур хангасан ордон барихаар болжээ. Мөн ордны барилгын зураг төсөл, бүтээцийн талаарх мэдээллийг хэлэлцжээ.

Энэ зун Монголын байт харваан холбооны ТУЗ-ийн гишүүдийн санаачлагаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайг спортыг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэлжүүлэх зорилгоор анх удаа хэрэгжүүлж маш олон хүний хандив, сэтгэлийн дэмжлэгээр босгож чадсан билээ.

Мөн тус хурлаар 360 төслийн явц, санхүүгийн тайлан, цаашдын ашиглалтын талаар санал бодлоо солилцож, журмын төслийг хэлэлцсэн байна.

2018 оны 11 дүгээр сард Байт харвааны холбооны бүх гишүүдийн хурал буюу чуулган хийх тов гарчээ.

Монголын байт харваан холбооны ТУЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд: Манайхан урам зориг дүүрэн байна. Энэ жилийн бүтээн байгуулалтын будаг хатаагүй байхад дараагийн томоохон бүтээн байгуулалтын ажлын судалгаа ийнхүү эхэлж байна. Тамирчдын маань амжилт арвин байгаад УЗ-ийн гишүүд баяртай байгаагаа илэрхийлж байна. Цар хүрээтэй манлайллыг түүчээлж буй Монголын байт харваан холбооны ерөнхийлөгч Пунцагийн ЦАГААН даргадаа халуун талархал илэрхийлье! гэлээ.

Хариулт үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *

Post comment